Төрөл бүрийн хүнсний ногоо, жимсийг витамин, амин хүчил, хүний биед ашиг тустай эрдэс бодисоор баялаг гэдгийг бид мэддэг ч чухам ямар бүтээгдэхүүнүүдийг хамтад нь идсэнээр илүү их шим тэжээлийг авч болохыг бид төдийлөн сайн мэддэггүй юм. Ингээд өнөөдрийнхөө нийтлэлээрээ энэ талаарх товчхон мэдээллийг та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ.
Авокадо ба лууван
Залуу сайхан арьс, тунгалаг хархан нүдийг хүсдэг хэн бүхэнд хэрэгтэй бета-каротиныг өөртөө агуулдаг лууванг өөх тосны агууламжтай авокадо жимстэй хольж идээрэй.
Гүзээлзгэнэ ба газрын самрын нухаш
Дархлааг сайжруулж, хоол боловсруулалтыг дэмждэг витамин С-г агуулдаг гүзээлзгэнэ жимсийг нүдний хараанд онцгой тустай витамин Е-гийн агууламж өндөртэй газрын самрын нухаштай хамтад нь идэх хэрэгтэй.
Броколли байцаа ба гич
Брокколи байцаа нь хорт хавдараас сэргийлж, тархины үйл ажиллагаанд тустай хэдий ч жигнэж юмуу хуурах үед хамаг ашигтай витаминаа алддаг ажээ. Хоол зүйчдийн зөвлөж байгаагаар уг байцааг гич буюу горчицатай хамт идвэл илүү үр дүнтэй гэжээ.
Кофе ба сахар
"Human Psychopharmacology: Clinical and Experimental"- сэтгүүлд хэвлэгдсэн нэгэн судалгаагаар кофег сахартай уух нь анхаарлыг сайжруулаад зогсохгүй тархины үйл ажиллагааг сайн сэргээдэг тухай нийтлэгджээ.
Банана ба сүү
Хэрэв та ходоод гэдэсний асуудалтай бол "шар" жимсийг идээрэй. Банана нь хоол боловсруулах системд ашигтай бактерийг бий болгодог бол сүү нь кальциар баялаг учраас хүний ясанд сайн нөлөөтэй юм. Өглөөнийхөө цайнд сүүтэй овьёосыг хувааж зүссэн бананатай цуг идэхийг санал болгож байна.
Ногоон цай ба алим
Ногоон цай болон алиманд агуулагддаг химийн ашигтай нэгдлүүд нь цусны ялтасыг бөөгнөрөхөөс сэргийлдэг тул оройн хоолныхоо дараа идэж байвал илүү тохиромжтой юм. Цусны ялтас бөөгнөрөх нь цусанд бүлэн үүсч, улмаар зүрхний шигдээс болоход хүргэдэг ажээ.