Яг одоо эдгээрийг гар утаснаасаа устга! Учир нь...

Хэрвээ та андройд үйлдлийн системтэй утас барьдаг бол Google Play Store-оос өөрийн хүссэн аппликейшнийг хялбархан татаж авдаг. Гэтэл эдгээр аппликейшнуудын зарим нь таны хувийн  мэдээлэлд нэвтрэх магадлалтай  эсвэл таны дансыг ч хоослох магадлалтай байдаг байна.




1Цаг агаарын аппликейшн


Цаг агаарын аппликейшн нь ихэнхидээ таны дансны мэдээллийг авч, данс хоослох зорилготой байдаг гэнэ. Энэ төрлийн хууран мэхлэлтийн тохиолдол хэд хэдэн удаа бүртгэгдсэн байна.  Сүүлийн үед цаг агаарын аппликейшн татах нь багассан бөгөөд хэрэглэгчид ихэнхидээ хайлтын системийг ашиглах болжээ.
Цаг агаарын аппликейшн

2Цахим сүлжээ

Цахим сүлжээ хэдийгээр хакертай холбоогүй ч таны утасны ихэнхи зайг эзэлдэг учир утсанд гацалт үүсэх магадлалтай. Тиймээс сүүлийн үед хүмүүс ихэнхидээ аппликейшн татаж авах бус харин вэбээр ашиглах болжээ.
Цахим сүлжээ

3Утас цэвэрлэгч

Clean Master болон бусад утас цэвэрлэгч аппликейшнууд нь хэрэггүй программуудыг устгах зориулалттай байдаг. Харин сүүлийн үеийн утаснуудад энэхүү төхөөрөмж нь автоматаар суулгагдсан байдаг учир дахин эдгээр аппликейшнийг татах хэрэггүй болсон.  Тиймээс та үүнийг татаж авснаар утасныхаа хурдыг нэмэхгүй харин удаашруулах болно.
Утас цэвэрлэгч

4Браузер

Илүү браузерууд утасны хурдыг удаашруулдаг бөгөөд маш их сурталчилгаатай байдаг. Google Chrome-оос бусад браузерууд нь маш удаан байдаг хэдий ч санаандгүй дарахад л орчихдог.
Браузер

5Баталгаагүй антивирус

Хакерууд ихээр гарч ирэх болсон үеэс хуурамч вирусын эсрэг программыг ихээр гарах болсон юм. Ийнхүү хуурамч антивирус татаж авах үед хэрэглэгчийн бүх мэдээллийг блоклож, утсаа ашиглах боломжгүй болдог байна.
Баталгаагүй антивирус

6Нэмэлт үйлдэлтэй браузер

Энэ төрөлд нэмэлт тусгай үйлдэлтэй браузер багтах бөгөөд жишээлбэл тусгай бичлэг үзэх нэмэлттэй байж болно. Гэхдээ энэ төрлийн браузер нь хоёр төрлийн сул талтай. Нэгдүгээрт, маш  их сурталчилгаа гарах учир таны ажилд ихээхэн саад болох болов уу. Харин хоёрдугаарт, хувийн мэдээлэл рүү хандах боломжтой байдаг гэнэ.
Нэмэлт үйлдэлтэй браузер

7Санах ойг нэмэгдүүлэх программ

Санах ойг нэмэгдүүлэх программууд нь цэвэрлэх аппликейшнтай ижил үүргийг гүйцэтгэдэг.  Таны утасны багтаамжаас илүү их багтаамжийг санах ой нэмэгдүүлэх программ гаргаж чадахгүй нь мэдээж.  Тиймээс энэ төрлийн программ нь таны хувийн мэдээллийг цуглуулах магадлалтай.
Санах ойг нэмэгдүүлэх программ

8Худал ярьсныг илрүүлэгч

Энэ төрлийн программууд нь  зөвхөн зугаа гаргах зориулалттай учир  үүнд анхаарал хандуулаад хэрэггүй. Тиймээс энэ программ танд, таны утсанд ямар ч шаардлагагүй. Бусад аппликейшний адилаар утасны зайг хий дэмий үрэх болно.  Хэрвээ энэхүү программ нь ямар нэг системд нэвтрэх эрхийг хүсэж байвал суулгахгүй байсан нь зүгээр.
Худал ярьсныг илрүүлэгч

9Эвлүүлгийн программ

Энэхүү программ нь тухайн аппликейшн ямар хэмжээний зай эзлэж байгаа болохыг ихэнхидээ тогтоож, дүгнэлт гаргадаг. Үүнээс гадна энэ программ нь мөн л таны утасны зайг үрж, таны хувийн мэдээллийг цуглуулах боломжтой.
Харамсалтай нь Google шинээр гарсан программ, аппликейшн бүрийг хянах боломжгүй учир та л өөрөө анхаарах хэрэгтэй.
Эвлүүлгийн программ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд 89 Crafts хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг устгах тул . Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.