Өргөн хэрэглээний бараануудын бодит өртөг нь хэд байдаг вэ?



Бид дэлгүүрээс худалдан авалт хийхдээ бараа бүтээгдэхүүний үнэ үнэхээр бодит эсэх талаар огт боддоггүй. Та бодит өртгөөс 400%-иар нэмсэн бараа бүтээгдэхүүн авч байгаагаа гадарлах ч үгүй. Дэлгүүр явахаасаа өмнө авах зүйлсийнхээ жагсаалтыг сайтар хараарай, өндөр үнэтэй байвал мөнгөө үрэх хэрэг байна уу?
Барааны эцсийн үнэд олон зүйл шалтгаална: үйлдвэрлэх өртөг, татвар хураамж, тээврийн зардал… мэдээж дээрээс нь үйлдвэрлэгч бас худалдагч өөрийнхөө ашгийг нэмнэ. Үнэндээ дэлгүүрт харж байгаа үнэ шударга байдаггүй юм.
Бид үнэнийг мэдээд багагүй гайхшралд орсон юм. Дараах 12 бараа бүтээгдэхүүнд бид хэтэрхий их үнэ төлж авч байна.

iPhone X


Apple өөрийн үйлдвэрийн зарлагаа задлахгүй ч гэлээ, судалгааны IHS Markit компани нэг iPhone X (64 Гб) үйлдвэрлэхэд 370,25 доллар зарцуулж байгааг тооцоолжээ. Энэ төрлийн гар утас дэлгүүрт – 1000 доллараас эхэлнэ, өөрөөр хэлбэл үнэ 170%-иар нэмэгджээ.

Бриллиант


Байгалийн алмаз эрдэнэ олборлон боловсруулж, борлуулдаг De Beers олон улсын корпораци 1947 онд маш амжилттай зар сурталчилгааны кампанит ажил зохион байгуулжээ. Бриллиантан шигтгээтэй сүйн бөгж гэдэг бол уламжлалт ёс гэдгийг хүмүүсийн толгойд суулгасан юм. Уг кампанит ажлын үр дүнд эрэлт, хэрэгцээ эрс өсөж үүний зэрэгцээ үнэ ч өссөн. Өнөөдрийн үнэ 100%-иар нэмэгдсэн.

Хуримын даашинз


Хуримын даашинз нь адилхан загвартай цагаан даашинзаас 3,9 дахин үнэтэй байна. Хуримын даашинзын үнэ брэнд, худалдагчаас хамааран 100-600%-иар нэмэгдэх ажээ.

Попкорн


Кинотеатрын попкорн дэлгүүрийнхнээс хэд дахин үнэтэй байдаг гэдгийг бид хүлээн зөвшөөрсөн. Харин бодит өөрийнх нь өртөг дэлгүүрт зарж байгаагаас хэд дахин бага байдгийг бид огт мэддэггүй. Зарим нэг тооцооноос харахад, кинотеатрт зарагдаж байгаа попкорны үнэ өөрийн өртгөөс 1275%-иар их байдаг байна.

Савласан ус


Савлагаатай усны үнэ гоожуурын уснаас 250 дахин илүү үнэтэй. Үнэндээ бид шүүж цэвэрлэсэн гоожуурын ус л ууж байгаа юм шүү дээ. Усыг шүүж цэвэрлэхэд ийм өндөр өртөг гардаг гэдэг нь нэг л эргэлзээтэй.

HDMI кабель


ТВ болон тоглоомын консолын борлуулалт нь өдөр тутмын хэрэглээний барааг бодвол бага учраас цахилгаан барааны дэлгүүр энэ төрлийн бараа бүтээгдэхүүнээс төдийлөн өндөр орлого олж чадахгүй. Энэ шалтгаанаар цахилгаан бараанд дагалдах жижиг сажиг төхөөрөмжийн үнэ өндөр байх ажээ. Өөрөөр хэлбэл борлуулах үнэ өөрийн өртгөөс 10 дахин нэмэгдэнэ.

Матрасс


Худалдан борлуулах үнэ нь өөрийн өртгөөс 100-900%-иар нэмэгдэнэ. Ийм өндөр хувиар нэмэгдэж байгаагийн гол шалтгаан бол хүмүүс байнга матрас худалдан авдаггүй, зарим нэг нь амьдралынхаа турш ганц матрас хэрэглэх нь ч бий. Зөвхөн шаардлагатай гэж үзсэн тохиолдолд л матрасаа сольдог. National Sleep Foundation-ий тоо баримтаас харахад америкчуудын 67% нь 2 жилийн өмнө матрас худалдаж авсан байжээ.

Принтерийн хор


Хямд үнэтэй принтер үйлдвэрлэгчид бага орлогоо үнэтэй хороор нөхөх зорилготой байдаг, өөрөөр хэлбэл худалдан борлуулах үнэ өөрийн өртгөөс 10 дахин нэмэгдэнэ. Зарим нэг тооцооноос харахад үнэтэй архи эсвэл шатахуунаас ч үнэтэй тусдаг байна.

Мессеж


Зарим нэг тооцооноос харахад 1 гб текстэн мессежний үнэ Улаан нүдэн гаригаас NASA руу илгээж буй 1 ГБ мэдээллээс ч үнэтэй үнэлэгддэг байна.

Ил захидал


Жирийн ил захидлын зарагдах үнэ өөрийн өртгөөс 50-100%-иар нэмэгдэнэ. Тоон эрин үе дарангуйлж байгаа өнөө цагт ч гэсэн ил захидал алдартай хэвээр үлджээ: АНУ-д гэхэд л жилд 7 тэрбум гаруй ил захидал борлуулагддаг.

Кока-кола


355 мл-ын лаазтай ундаа үйлдвэрлэхэд 0,16 доллар болно. Дэлгүүрт ямар үнээр зарагддаг билээ? Өөрөөр хэлбэл лаазтай ундаа дэлгүүрийн лангуун дээр ирэхдээ үнэ нь 12,5 дахин нэмэгдсэн байна.
Илүү үнэтэй кока-кола ч байгаа – зарим нэг ховорт тооцогдох буюу үйлдвэрийн алдаанаас болоод хоосон гарсан лаазнууд байдаг. Нэг ийм хоосон лаазыг 250 доллараар зарж байжээ.

Жимс, ногооны цуглуулга


Эрүүл хөнгөн зууш зооглох дуртай хүмүүс дэлгүүрээс жимс, ногооны цуглуулга авдаг. Гэхдээ өөрийн өртгөөс 55-370% хүртэл нэмэгддэг гэдгийг дараа удаа авахдаа мартаж болохгүй шүү.
Та ямар нэгэн бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа хэд дахин нугалсан үнэ төлмөөр байна уу? Хэрвээ тийм бол ямар тохиолдолд?

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд 89 Crafts хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг устгах тул . Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.